Манай цэцэрлэгийн түүх

Тэртээх 1969 оны 11-р сарын 26-ны намрын налгар сайхан өдөр хүүхэд шуугисан их өргөө 15-р цэцэрлэг нэртэй анх нээгдсэн билээ.
1980 оноосНайрамдал 10-р цэцэрлэг нэрээр нэрлэгдэж эдүгээ 48 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 2019 онд түүхт 50-н жилийн ойгоо тэмдэглэх гэж байна.
Тус цэцэрлэгийн анхны эрхлэгч Б.Чимгээ хүүхэд шуугих их өргөөнийхөө түлхүүрийг гардан авч цэцэрлэгийн хоёр, яслийн хоёр бүлэгтэй, 10 хүрэхгүй ажилтантайгаар их үйлсийн гараагаа эхлүүлж байжээ. Энэ баярт мөчөөс хойш тус цэцэрлэгийг Д.Одсүрэн, Санжмятав, Д.Цэцэгдарь, Б.Мажиг, С.Цагаанхүүхэн, Ц.Сарантуяа нарын нийт долоон бурхан од шиг долоон сайхан эмэгтэй эрхлэгчид удирдан жолоодсоор ирлээ. Аливаа байгууллага хамт олон өмнөө эрхэм зорилго тавин ажиллаж түүндээ хүрэхийн төлөө ихийг хийж бүтээдэг.
Бэрхшээл зовлон, ололт амжилт, алдар нэр аль алинтай нь нүүр тулах үе бишгүй. Гэхдээ энэ бүхэнд хамт олны итгэл, сэтгэл, зүтгэл юу юунаас эрхэм.
1986 онд цэцэрлэг маань анх удаа “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ” хэмээх эрхэм нэр алдарт хүрлээ. Улмаар яг 20 жилийн дараа буюу 2006 онд “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ” гэдгээ 2 дахь удаагаа баталж чадсан юм. Мөн 1980-1981 он тус цэцэрлэгийн түүхийн хуудаснаа хүндтэй зай эзлэх учиртай. Энэ он жилүүдэд хамт олноороо “СОЦИАЛИСТ ХӨДӨЛМӨРИЙН ГАВШГАЙЧ” болж байлаа. Багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачуудынхаа алдар гавьяанаас энд дурдахгүй байхын аргагүй.
1979-1991 оны хооронд “Олимпийн найдвар”, “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн аймгийн уралдаанд 12 жил дараалан түрүүлж цомын эзэн
1992-2002 онд “Үг хөгжил”, “Тоо тоолол”-ын хичээлээр аймагтаа 10 жил дараалан аварга төрүүлсэн.
2003-2012 оныг хүртэл “Хэрлэн олимпиад”-уудад тэргүүлж ирлээ.
2010-2016 оныг хүртэл Аймгийн “Уран жиргээ” тэмцээнд Тэргүүн болон дэд байр, Улсын уралдаанаас “Авьяаслаг уншигч” номинац “Дэд” байрын эзэд болж байлаа.
Цэнгээнт бүжгийн “Хаврын баяр” наадамд олон жил тэргүүлж Улсад амжилттай оролцсон зэрэг дурьдаад байвал дуусашгүй олон ололт, амжилт 48-н жилийн түүхэнд бий.

 

Сэтгэгдэл