Танилцуулга

Эрхэм зорилго

Бид тоглоомоор дамжуулан хүүхдийнхээ сэтгэн бодох, танин мэдэх дотоод ертөнцийг нээн, бүтээлч, эвсэг байдлыг төлөвшүүлнэ.

Уриа

Өглөө бүрийг инээмсэглэлээр,
Өдөр бүрийг эрч хүчээр

Танилцуулга

Дорнод аймгийн Монгол Улсын Шилдэг менежменттэй Улсын тэргүүний 10-р цэцэрлэг 1969 онд байгуулагдсан. Тус цэцэрлэг нь 10 бүлэг, 360 гаруй хүүхэд, 40 багш ажилчдын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн багш, ажилтнаар бүрэн хангагдсан.
Байгууллага хамт олны амжилтуудаас дурдвал:
1986 онд “Улсын тэргүүний цэцэрлэг”
– 1995 оноос эхлэн “Хэл яриа”, “Математик” “IQ” олимпиадад 18-н жил дараалан “Тэргүүн” байр
– 1998 онд МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” медальт
– 2004 онд Санхүү бүртгэлийн тэргүүний байгууллага
– 2006 онд “Улсын тэргүүний цэцэрлэгийнхээ 2 дахь батламж”-аа авсан.
– “Аймгийн тэргүүний хамт олон”-оор – 3 удаа
– “Хотын тэргүүний хамт олон” – оор – 3 удаа
– Ур чадвар уралдаанаар улсад 2-р байр, тусгай байр 1 тус тус шалгарч байсан..
– 2006 онд Аймгийн Хүүхдийн төлөө төвийн “Оны шилдэг” өргөмжлөлт хүүхдийн цэцэрлэг
– УМХА-ны шалгалтаар “Хангалттай” үнэлэгдэж 5 жил үйл ажиллагаа шалгуулахгүй эрх авсан.
– 2007 онд Дорнод аймгийн “Хүүхдэд ээлтэй байгууллага”
– 2007 онд МХТҮГ-ын “Хүүхдийг дээдлэгч байгууллага” хүндэт өргөмжлөл
– 2008 онд “Улсын шилдэг менежменттэй цэцэрлэг” өргөмжлөл
– 2009 оноос Дорнод дээд сургуулийн лаборатори цэцэрлэг
– 2009 онд БСГ-ын “Шилдэг хамт олон” өргөмжлөл
– 2009 онд Урлагийн төв сангийн “Хүндэт өргөмжлөл”
– 2010 онд Монголын Сургуулийн Өмнөх Боловсролын “Шилдэг менежменттэй байгууллага”
– 2010 онд МУЗН –ийн “Идэвхтэн байгууллага”
– 2011 онд “Гавъяат үйлстэн” нийгмийн салбарын байгууллага
– 2012 онд МБНХ- ны “Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч шилдэг цэцэрлэг” –ээр тус тус шагнагдсан хамт олон юм.
– 2014 онд МХАУТС-ийн “Болор эгшиглэн” улсын уралдааны урлагийн олон төрлөөр “Гранпри”
– 2015 онд Улсын үндэсний судалгааны төвөөс “Шилдэг байгууллага Мөнгөн гэрэгэ” хамт олон
– 2016 онд Аймгийн “ХБ-тэй иргэнд ээлтэй байгууллага”-аар тус тус шалгарсан.
Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу оновчтой, үр ашигтай, зарцуулж, олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд СӨНХ-ийн хөгжих ая тухтай үлгэр жишээ орчин бүрдүүлж чадсан тэргүүний хамт олон юм. Мөн , “Хэл яриа”, “Тоо тоолол”-ын олимпиадад сүүлийн 10-н жил дараалан түрүүлсэн. БНХ-ийн насны онцлогт тохирсон “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” зорилтын хүрээнд сургалтын хөтөлбөр боловсруулан үр дүнтэй амжилттай ажиллаж байна.
Хүүхэд бүрийн авъяасыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг онцлогтой. Бүх багш ажилчид хөгжим чадварлаг тоглодог, хүүхдийн сэтгэн бодох чадвар, математик сэтгэлгээ, бүтээлч, эвсэг байдлыг хөгжүүлэхэд хүн бүр хүчин зүтгэж байна. Гадаад дотоодын зочид болон олон нийтэд урлагийн тоглолт, концертийг тоглодог уламжлалтай. 360 хүүхдэд хүрэлцээтэй урлагийн хувцасны фондтой, өөрсдийнхөө хүчээр урлагийн хувцсаа хийдэг онцлогтой.

 

Сэтгэгдэл