ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 10-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү дотоод журам нь цэцэрлэгийн захиргаа ба ажилтан хоорондын ажил үүрэг гүйцэтгэх, гүйцэтгүүлэхтэй холбогдсон хөдөлмөрийн харилцааг зохицуулна.
1.2 Хөдөлмөрийн дотоод журмын гол зорилго нь: хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа нийт багш ажилтнуудын сахилга хариуцлага, дэг журам зохион байгуулалтыг бэхжүүлэх, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагт үр бүтээлтэй ажиллах, сургалтын чанар, хөдөлмөрийн бүтээмж ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
1.3 Хөдөлмөрийн харьцаанаас үүссэн тодорхой асуудлыг цэцэрлэгийн захиргаа Монгол Улсын хөдөлмөрийн хууль, түүнд нийцүүлэн гарагасан хууль тогтоомжийн бусад актуудыг үндэслэн энэхүү дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.

1.2. Хөдөлмөрийн харьцаанд оролцогч талууд
1.2.1 Тус цэцэрлэгийг орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас томилсон эрхлэгч
удирдана.
1.2.2 Цэцэрлэгт удирдах зөвлөл, сурган хүмүүжүүлэх зөвлөл, заах аргын нэгдэл үйл
ажиллагаа явуулна.
1.2.3 Тус цэцэрлэг нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багийн нутаг дэвсгэрийн
1,2,3,4,7,8,16,17,61,69,75,99-р байрны айл өрхийн хүүхдүүдийг хүлээн авч сургана.

Хоёр. Ажилтныг ажилд авах

2.1 Цэцэрлэгийн захиргаа нь ажилчдыг ажилд авахдаа дор дурдсан бичиг баримт шаардана. Үүнд: Бүрдүүлэх материал:
• Нийгмийн даатгалын дэвтэр
• Иргэний үнэмлэх
• Ажилд орохыг хүссэн өргөдөл
• Мэргэжил боловсролын үнэмлэх, диплом
• Эрүүл мэндийн бичиг
• Дэлгэрэнгүй анкет
• 4% зураг /4х6/
• Урьд нь ажиллаж байсан бол ажил байдлын тодорхойлолт

2.2 Багш, туслах багш, ажилтанг ажилд авахад тавигдах шаардлага:
• СӨБ-ын багш мэргэжлээр бакалавраас доошгүй зэрэгтэй
• Хүүхдэд хайртай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
• Багаар ажиллах чадвартай
• Хөгжмийн боловсролтой
• Англи хэлний зохих мэдлэгтэй
• Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
• Өөрийгөө хөгжүүлж, шинэлэг зүйлийг эрэлхийлдэг байх
• Хүүхэдтэй ажиллах дур сонирхолтой, хүүхдэд хайртай байх
• Эвтэй хамтач, хариуцлагатай байх

Хувийн ёс зүйн шаардлага:
• Сахилга дэг журам, соёлч байдлыг эрхэмлэн сахидаг байх
• Харилцааны соёлыг эзэмшсэн ёс зүйн хариуцлагатай байх
• Эрүүгийн хэрэгт холбогдоогүй байх

2.3 Цэцэрлэгийн захиргаа багш ажилчдыг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулж тушаал гаргана.
2.4 Багш ажилтны гүйцэтгэх ажил, хөлдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, сахилга дэг журам ажил амралтын горимыг танилцуулна.
2.5 Цэцэрлэгийн дотоод дэг журам хамтын гэрээг танилцуулна.
2.6 Цэцэрлэгийн ариун цэвэр, хөдөлмөрийн эрүүл ахуй болон, осол авааргүйн дүрмийн талаар зааварчлага өгнө.
2.7 Багш ажилчдыг ажилд орсон өдөр нь хариуцах эд хогшлыг картаар хүлээлгэн өгнө.
2.8 Багш ажилчдын хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай хийхээр тохиролцоно.
2.9 Зарим ажлын байр орон тоон дээр ажилчдыг авахдаа туршилтын журмын хугацаат гэрээ, ажил албан тушаал хослон ажиллуулах гэрээний төрлийг зааж ажиллуулна.
2.10 Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор мэргэшсэн мэдлэгтэй чадвартай ажилтанг авна.

Гурав. Байгууллагын захиргааны үүрэг

3.1 Цэцэрлэгийн захиргаа дараах үүргийг хүлээнэ.
3.1.1 Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэдний мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулна.
3.1.2 Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлөөр хангах, машин техник багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай байлгах, түүхий эд материал бусад шаардлагатай зүйлээр тасралтгүй хангана.
3.1.3 Хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх хөдөлмөрийн хөлсний санг зөв зарцуулах, хөдөлмөрийн хөлсийг хугацаанд нь тавьж олгоно.
3.1.4 Хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэх ажлыг зохион байгуулна.
3.1.5 Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг оновчтой ашиглана.
3.1.6 Хамтын гэрээг зохих журмын дагуу байгуулж, түүнд заасан үүргийг хугацаанд нь биелүүлнэ.
3.1.7 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх эмнэлэгийн ээлжит үзлэг, шинжилгээ хийлгэнэ.
3.1.8 Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах тэднийг засварлах
3.1.9 Ариутгаж цэвэрлэх ажлыг зохион байгуулах
3.1.10 Багш ажилчдаас гаргасан санал хүсэлтийг тухай бүрт нь хүлээн авч асуудлыг шийдвэрлэнэ.
3.1.11 Бүх багш ажилчдад ажлын байрны тодорхойлолтын дагуу шаардлага тавьж ажиллана.

3.2 Захиргааны эрх:
3.2.1 Хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам батлаж мөрдүүлэх
3.2.2 Ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах
3.2.3 Хариуцлага хүлээх
3.2.4 Шагнал урамшуулалд тодорхойлох эрхтэй

3.3 Ажилтны хүлээх үүрэг:
3.3.1 Хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.
3.3.2 Ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ.
3.3.3 Багш ажилчид баримт бичгийн стандартын шаардлагын дагуу бичиг баримтаа хөтлөн явуулна.

3.3.4 “Сургалтын цөм хөтөлбөр”-ийг чанартай хэрэгжүүлнэ.
3.3.5 Багш ажилчид архивын журмын дагуу сургалтын төлөвлөгөөг хугацаанд нь архивт шилжүүлнэ архиваас баримт бичиг авч хэрэглэнэ.
3.3.6 Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг чанд мөрдөж ослоос урьдчилан сэргийлнэ.
3.3.7 Мэдлэг мэргэшилээ өөрөө байнга дээшлүүлнэ.
3.3.8 Хариуцаж буй эд хөрөнгөө хайрлаж хамгаална.
3.3.9 СӨБ-ын хуулинд заасан үндсэн болон нэмэгдэл үүргийг хүлээнэ.
3.3.10 Ажлын форм хувцсыг бүрэн хэрэглэж, биеэ зөв цэвэрхэн авч явна.
3.3.11 Тамхины хяналтын тухай хуулийн дагуу ажлын байр болон цэцэрлэгийн ойр орчим 500м хүртэлх зайд тамхи татахгүй байна.

3.4 Ажилтны эрх:
3.4.1 Аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрлөх нөхцлөөр хангуулна.
3.4.2 Цалин авна
3.4.3 Амрах
3.4.4 Өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх
3.4.5 Хөдөлмөрийн болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй.

Дөрөв: Багш ажилчдын ажлын цагийн зохион байгуулалт

4.1 Цэцэрлэгийн захиргаа нь ажлын 5-н өдөрт багтан ажиллана.
4.2 Ердийн ажлын үргэлжлэх хугацаа 8-н цаг байна.
4.3 Нийтээр амрах баярын амралтын өмнөх цаг 6 байна
4.4 Өглөө 7.30 минутаас бүх багш ажилчид ажлын цагийн дагуу ирж цаг бүртгэгчид
бүртгүүлэн ажилдаа орсон байна. Үүнд:
• Багш нар 7.30-д ирж 17.30-д ажлын цаг дуусна.
/ Багш, туслах багшийн илүү цагийг тооцож цагийн хувиарлалтыг гаргасан./
• Туслах багш нар 7.30-д ирж 17.30-д ажлын цаг дуусна.
• Ээлжийн тогооч 6.30-д ирж 14.30-д бууна.
• Бусад тогооч , арга зүйч, дуу хөгжим, бүжгийн багш , нярав, ня-бо, үйлчлэгч, сан техникч, талбайн үйлчлэгч 8-н цагт ирж 17 цагт ажлаас тарна.
4.5 Ажлын цагаар анги, өрөө тасалгаагаар сэлгүүцэх, чөлөө зөвшөөрөлгүй гадагш
ажлын байр орхиж явахыг хориглоно.
4.6 Ажил таслах, ажлаас хожимдох, эрт явах зэргээр цагийн хийдэгдэл
гаргасан тохиолдолд 30 минутыг 1 цагаар тооцож цалингаас хасна.
4.7 Хүүхдийн авахгүй оройтсон тохиолдолд багш хүүхдийг гэрлүүгээ авч явах
ба манаачид өөрийн гэрийн хаяг, утасны дугаар, хүүхдийн нэрийг бичиж үлдээнэ.
4.8 Бүх багш, ажилчид ямар нэгэн шалтгаанаар ажилд ирэхгүй тохиолдолд
ажил эхлэхээс 30минтуын өмнө цэцэрлэгийн захиргаанд урьдчилан мэдэгдсэн
байна.

Тав. Захиргааны чөлөө

5.1 Захиргааны чөлөөг зөвхөн эрхлэгч олгоно.
5.2 Сургалт хүмүүжлийн явцад эрхлэгч 3, 5 хоногийн чөлөө олгох ба түүнээс дээш хугацааны чөлөөг Аймгийн БСУГ олгоно.
5.3 Төрсөн болон хадам аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд, нас барсан тохиолдолд 3-5 хоногийн цалинтай чөлөө, садан төрөл, нас барсан тохиолдолд 1 хоногийн цалинтай чөлөө олгоно.

5.4 Үр хүүхэд, өөрсдөө хурим найр хийх тохиолдолд 3 хоногийн чөлөө олгоно.
5.5 Эхнэр нь төрсөн тохиолдолд 7 хоногийн цалинтай чөлөө олгоно.

Зургаа. Шагнал урамшуулал

Цэцэрлэгийн захиргаа нь шагналын олон хэлбэрээр шагнаж урамшуулна.
6.1 Хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг 100% биелүүлсэн
6.2 Бусдыгаа манлайлан ажилласан багш, туслах багш, ажилтанг ажлын үзүүлэлтэээр нь сар улирал жилд дүгнэж, ур чадвар, шагналт цалин урамшуулал олгоно.
6.3 Олон жил үр бүтээлтэй ажилласан, ур чадвар мэргэжлээрээ олон нийт, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн багш , туслах багш, ажилчдыг одон медаль, шагналд тодорхойлох ба түүх дурсгалт газраар аялуулах эрх олгоно.
6.4 Ажил үйлсээрээ тэргүүлэгчдийг хүндэт самбарт зургийг байршуулан алдаршуулна.

Долоо. Хариуцлага

Дараах дутагдалыг ноцтой зөрчилд тооцно. Үүнд:

7.1 Хууль тогтоомжийг зөрчсөн.
7.2 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан
7.3 Ажлын байранд архидан согтууруулах ундаа хэрэглэж ёс зүйгүй авирласан,
согтууруулах ундаа хэрэглэж ирсэн
7.4 Хүүхдийн эрхийг зүй бусаар зөрчиж, зодсон, гэмтээсэн, ёс зүйн алдаа гаргасан,
хүүхдийг эзгүй орхиж явсан
7.5 Өөрийн хариуцлагагүйгээс хүүхдийг аваар осолд оруулсан
7.6 Хохирлын хэмжээг харгалзахгүйгээр байгууллагаас хулгай хийсэн тохиолдолд
7.7 Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, хувь хүний ажлын хариуцлагаас
удаа дараа халдварт өвчин гаргасан нөхцөлд Хөдөлмөрийн хуулийн 56 дугаар
зүйлийн 56.3,56.4-т заасны дагуу 50%-р цалинжуулах болно.
7.8 Хоол үйлдвэрлэлийн өрөөнд удаа дараа хэрэлдэх, ёс зүйгүй авирлах, хүүхдэд
түлэнхий болон түүхий бүтээгдэхүүн, их давстай хоол унд өгсөн
7.9 Ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах буюу хөдөлмөрийн гэрээг цуцлана
7.10 Байгууллагын хэвийн үйл ажиллагаа, амгалан тайван байдлыг алдагдуулсан, ёс
зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн, хашгирах, зодолдох, үүрэгт ажлаа муу
гүйцэтгэсэн багш, туслах багш, ажилтанг захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлнө
7.11 Эцэг эхчүүдээс удаа дараа гомдол ирсэн, эд зүйлс нэхэж авсан

Сахилгын зөрчилд:

7.1.1 Багш, туслах багш, ажилтан ёс зүйн дүрэм зөрчсөн
7.1.2 Сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөлт, хүүхдийн ажиглалт тэмдэглэл,
ахиц үнэлгээг хийгээгүй, хүүхдийн судалгаа, багшийн бичиг баримт хөтлөөгүй, тогтоосон хугацаанд батлуулаагүй.
7.1.3 Ажлын байранд цагийг үр дүнгүй өнгөрүүлсэн нь удаа дараа давтагдсан бол сахилгын зөрчил гэж үзэж цалинг 20% бууруулж хариуцлага тооцно.

Найм. Бусад

8.1 Бүх ажилчид сонор сэрэмжээ өндөр байлгах ба хулгайд юмаа алдсан тохиолдолд жижүүрт хэлж захиргаанд мэдэгдэнэ.

Нийт багш ажилчид байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг мөрдлөг болгон ажиллана.

 

Сэтгэгдэл