ЗАН

Тус цэцэрлэгийн ЗАН 11 багшийн бүрэлдэхүүнтэй. ЗАН-ийг арга зүйч М.Дамдинсүрэн 8 дахь жилдээ удирдан ажиллаж байна. Хөгжмийн багш 1, бүлгийн багш 10. 100% мэргэжлийн багшаар хангагдсан.
3-н бага, 2 дунд, 2 ахлах, 3 бэлтгэл бүлэгтэй.
Тэргүүлэх зэрэгтэй багш 1, заах аргач зэрэгтэй багш 5 ажиллаж байна.
Мөн БТА-5, Соёлын тэргүүний ажилтан-1 тус тус ажиллаж байна.
ЗАН нь хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, хүүхэд нэг бүрийн сэтгэн бодох чадвар, бүтээлч, эвсэг байдлыг хөгжүүлэхэд хамтран баг болон нэгэн зорилгын төлөө санаа нэгдэн амжилттай ажиллаж байна.
Манай багш нар Аймгийн “Сайн хичээл-үйл ажиллагаа”, “Шилдэг илтгэл”-н уралдаанд тогтмол амжилттай оролцож, арга туршлагаа мэргэжил нэгт багш нартаа түгээн дэлгэрүүлж байна.

 

Сэтгэгдэл